Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн гамшгаас хамгаалах сайн дурын хэсэгтэй хамтран Техник технологийн дээд сургуулийн багш, ажилтан, оюутан, суралцагчдад “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвийн ажилчид Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр гал унтраах автомашин, байгууллагын музей, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн үед гарын доорх материал ашиглан осолдсон иргэнд тусламж үзүүлэх сэдвийн хүрээнд сургалтад хамрагдсан юм.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Дашваанжил” ХХК-ийн Сэлэнгэ салбарын ажилтнуудад гал түймрийн аюулгүй байдал, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл сэдвээр мэдлэг олголоо.
Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангиас Баруунтуруун сумын ахлах, дунд бүлгийн сурагчдад газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлаа хангах танхимын сургалтыг зохион байгууллаа.
Архангай аймгийн Онцгой байдлын газраас Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр ангийн сурагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах танхимын сургалтыг зохион байгууллаа.
Булган аймгийн Онцгой байдлын газраас аймгийн 16 сум, 1 тосгоны сум дундын болон эрүүл мэндийн төвийн багийн эмч, мал эмнэлгийн тасаг, нэгжийн эмч нарт гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл бэлэн байдлаа хангах, хамтын ажиллагаа, анхаарах сэдвээр чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Үй цай” сургуулийн сурагчдад гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож байгаа гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалт хийлээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 291 дүгээр цэцэрлэгт газар хөдлөлтийн үед болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн ажилчдад гамшгийн эрсдэлийн үнэлгээний аргачлал сэдвээр танхимын сургалт зохион байгуулж, тус байгууллагын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийн, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсрууллаа.