Ажлын хэсгийн хуралдаан боллоо

viber_image_2023-03-24_17-33-50-354-793syamouhzb911h4uk9x0qoua5n50m5yh55g08w6yo.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд “Нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулах” дэд ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлыг ажлын хэсгийн ахлагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа удирдан ажлын хэсгээс хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын тогтоолоор томилгоожуулсан 192 түр цугларах талбайд гарах иргэдийн хуваарилалт, судалгаа тооцооллыг урьдчилсан байдлаар гаргах, талбайн нөхцөл, тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг шалгаж, байршил бүрээр бэлэн байдлыг хангах, иргэдийг газар хөдлөлтийн гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих, түр цугларах талбайд гарах талаар мэдлэг олгох мэдээлэл, контентыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түгээж ажиллахыг чиглэл болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top