“Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгт оролцлоо

5A440A96-CDD2-4955-B543-94310A749F6F.jpeg

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол- Францын төвтэй хамтран зохион байгуулж байгаа Fête de la Francophonie буюу “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгт Онцгой байдлын байгууллага төлөөлөл оролцлоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах автомашин болоод албаны үйл ажиллагааг өдөрлөгт оролцож байгаа иргэдэд танилцуулсан юм.

scroll to top