Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4+9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12+17 градус, бусад нутгаар +8+13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 2-7 м/с, +8+10 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 30-ний өдөр нутгийн баруун хэсгээр, 31-ний өдөр ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -16-21 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө  +10+15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4-1 градус хүйтэн, өдөртөө +15+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна. 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-ний өдөр нутгийн баруун хагаст хүйтний эрч эрс чангарна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган Наранбулаг баг дахь агуулахын байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 09:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 18х31 метрийн хэмжээтэй ундааны агуулах доторх 3х6 метрийн  хэмжээтэй өрөөний хана, тааз болон эд, хогшил шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа багийн “Цагаан даваа” хорооллын 10 дугаар гудамжны 19 тоот 03.24-ний өдрийн 22:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Иргэн Д-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг иргэн Г аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус тоотод иргэн Б-ын 4х5 метрийн хэмжээтэй байшинд эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 20 ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 02:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 6 ханатай гэр, Д-н 6 ханатай гэр тус тус шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.    

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 – Цогцос гаргах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 03.26-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, харьяалал нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг 5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотроос аврах олс ашиглан 18 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top