Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг байгууллаа

viber_image_2023-03-27_17-01-02-830.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын  олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг нийслэлийн 12 хороо, Говь-Алтай, Дорноговь, Дорнод,  Дундговь, Увс аймгийн 18 суманд хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан суманд 15 хүний бүрэлдэхүүнтэй  “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг”-ийг байгуулж, иж бүрэн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж, тоног төхөөрөмжөөр хангалаа.

Сайн дурын бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top