Иранд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Depositphotos_184656922_xl-2015-pic_32ratio_900x600-900x600-71606.jpg

Ираны баруун хойд хэсэгт өнөөдөр /2023.03.24/ 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус улсын Турктэй хиллэдэг хилээс холгүй болсон газар хөдлөлтөөр хүний амь эрсдээгүй байна.

Европ-газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төвөөс мэдээлснээр уг газар хөдлөлтөөр учирсан хохирлын талаар одоогоор мэдээлэл алга байна.

Өнөө өглөө мөн Туркт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Газар хөдлөлтийн голомт нь өнгөрсөн хоёрдугаар сард хүчтэй газар хөдлөлтүүд болсон Кахраманмараш хотоос 65 км-ийн зайд байжээ.

Эх сурвалж: zindaa.mn

scroll to top