ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2014.01.21-27/

Хүн, малын халдварт өвчний талаар:
Архангай аймгийн Батцэнгэл сум, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Төгрөг сум, Өмнөговь аймгийн Ханхонгор, Номгон, Баяндалай сум, Увс аймгийн Хяргас суманд гарсан “Галзуу” өвчний цагийн байдлыг үнэлэх, өвчилсөн мал амьтныг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх, вакцинжуулах, хязгаарлалтын дэглэмийг сахиулах зэрэг ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллав.
Өмнөговь аймгийн Булган, Цогтцэций, Ханхонгор суманд гарсан “Галзуу” өвчнийг тус тус цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Төв аймгийн Алтанбулаг сум, Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн тухай нийт 16 дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 12 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 01 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1 хүн зам тээврийн ослоор, Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт обьектын гал түймрийн улмаас 4 иргэн, нийт 5 иргэн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан.
Мөн Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагаар ажиллаж 2 цогцос гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 01 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 37 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч, 3 хүний амь насыг аварсан.

scroll to top