Туркт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Европ-газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төвөөс мэдээлжээ.
Газар хөдлөлтийн голомт нь өнгөрсөн хоёрдугаар сард хүчтэй газар хөдлөлтүүд болсон Кахраманмараш хотоос 65 км-ийн зайд байжээ.
4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр байшин барилга сүйдсэн болон хүний амь эрсэдсэн талаар мэдээлэл алга байна.
Энэ долоо хоногт Узбекистан болон Филиппинд 5.6-6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
Эх сурвалж: zindaa.mn