Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

tug-6phduxf1hzzifd02ptd6fe6hr5l2cyou8bwhsoxs6yo-6t2tq3hed4tyd7hd4urnrcm1x1hn7iywdznndu8ela8-788bk05cswdxiqj8gv11z54af3kfekej6jvibzflagw.jpg

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Дэлүүн сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, багш, ажилчдад  болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах арга хэмжээ”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76-р ангиас “Нархан” хүүхдийн цэцэрлэгтэй хамтран гал түймэр унтраах тактикийн сургалт, дадлагыг зохион байгууллаа. Энэ үеэр гал түймэр гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танхимын сургалт зохион байгуулж,  тус объектод гал түймэр гарсан үед ажиллах аргачлал болон объектоос нэрвэгдэгчдийг гаргах, гэмтэж бэртсэн хүнд анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжийн техник үзүүлэлт, хэрэглэх заавар, ой, хээрийн түймрийн багаж хэрэгслийг ашиглах дадлага сургуулийг хийлээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний I сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдэд “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах”сэдвээр сургалт зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх гарын авлага тараалаа.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас “Тотал Дистрибюшин” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад барилга байгууламжийн галын аюулгүй байдал, газар хөдлөлт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн дунд шатны Улаанзагалмайн хороотой хамтран ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургуулийн багш, ажилчдад газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлийг бууруулах анхны тусламж сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа. Сургалтад тус сургуулийн 86 багш, ажилтан хамрагдсан юм.

Архангай аймгийн Онцгой байдлын газраас “Хүйтний улирлын гүний усны шумбалтын дадлага сургууль”-ийг Тэрхийн цагаан нуурт зохион байгууллаа. Дадлага сургалтаар алба хаагчид 6 метрийн гүнд нийт 64 удаагийн шумбалтыг хийж, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулж, аврагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн юм.

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэцийн сумын Онцгой байдлын хэлтсээс “Ай Ди Эм Эн” ХХК-ийн хотхоны ажилтан, албан хаагчидтай хамтран гал түймэр унтраах тактикийн сургалт, дадлагыг зохион байгууллаа.  Энэ үеэр галын аюулгүй байдлын тухай ойлголт сэдвээр сургалт хийж, гал түймрийг унтраах дадлага хийлгэн, мэдлэг, чадварыг нь дээшлүүлсэн юм.

scroll to top