Төслийн хүрээнд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ

338400981_929762878349505_6537691450054733898_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын  олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа  “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээнд  төрийн алба хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэд, тусгай хэрэгцээт иргэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, ахмад настнуудын төлөөллийг хамруулсан юм.

Үнэлгээний үр дүнд тулгуурлан Эрдэнэдалай сумын Засаг дарга, удирдлагуудад эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргэлээ.

Энэхүү үнэлгээ нь “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн суурь судалгаа болж төслийн хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top