Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

Untitled.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас шинээр томилогдсон албан хаагчдад албаны онцлог, үйл ажиллагаа, дүрэм, журам, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын талаар мэдлэг олгох зорилгоор сургалт зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас  “Дашваанжил-Газ” ХХК-тай хамтран Мөрөн суманд шингэрүүлсэн хий ашиглаж үйл ажиллагаа явуулдаг  албан байгууллага, аж, ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдад танхимын сургалт зохион байгууллаа. Энэ үеэр шингэрүүлсэн хийн тухай ойлголт, хийн тоног төхөөрөмжийн төрөл, бүтэц, ашиглалтын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дагаж мөрдөх эрх зүйн орчин зэрэг сэдвүүдээр  мэдээ, мэдээлэл өгсөн юм.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, ард, иргэдэд болзошгүй гамшиг, ослоос урьдчилаан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэн ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Г.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Хүдэр суманд ажиллаж байна.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болзошгүй гамшгийн аюул, хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг сургах, харилцан ажиллагааг сайжруулах бэлэн байдлын үзлэг, хяналт шалгалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, сургалт зохион байгуулах юм.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас  “Вайт групп” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад галын аюулгүй байдал, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, газар хөдлөлт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн алба хаагчдад “Гал түймрийн тухай ерөнхий ойлголт” сэдвийн хүрээнд тохиолдож байгаа гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хэрхэн хамгаалах, гал унтраагуур ашиглах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангиас Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Тэс петролиум” шатахуун түгээх станцын ажилчдад танхим, дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа. Дадлага сургуулиар шатахуун түгээх станцад гал түймэр гарсан цагийн байдалд ажиллаж, шатах тослох материалд, нефтийн бүтээгдэхүүнд гарсан гал түймрийг унтраах арга зүй болон гал унтраагуур ашиглаж үүсвэрлэж байгаа гал түймэр унтраах дадлага сургуулийг хийлгэлээ.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас “Шивээ-Овоо” ХК болон “Дуут нуур хөгжил” ХХК-ийн ажилтан, алба хаагчдад  “Байгууллагын галын аюулгүй байдал”, “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Баянгол дүүргийн  Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмайн хороотой  хамтран “АОДЕ” ХХК-ийн ажилтан, алба хаагчдыг хамруулан гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг зохион байгууллаа.

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран гал түймэр унтраах тактикийн сургалт, дадлагыг зохион байгууллаа.

scroll to top