ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНФУ-ын Хэли-Юнион группын ерөнхий захирал ноён Жонотан Коссон болон Софема группын Ерөнхийлөгчийн зөвлөх ноён Патрик Боннэт нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийн хэрэгжилт болон болон цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм.