ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн “Эрдмийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан болж, 2022-2023 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын эцсийн тайланг хэлэлцэж баталлаа.
Мөн 2023 онд гүйцэтгэх “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжил олгох, сургалтын өнөөгийн төлөв байдал, түүнийг сайжруулах асуудал”; “Улаанбаатар хотын гал түймэр унтраах, аврах ангиудын хүрэлцээ, хэрэгцээ шаардлага”; “Улаанбаатар хотын авто зам гудамж талбайгаар гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашины зорчих боломжийг судлах” сэдэвт судалгааны ажлуудын сэдвийн томьёолол, удирдагч, гүйцэтгэгчдийн талаар мэдээлэл солилцсон юм.
Тус хүрээлэн нь 2022 онд 7 судалгааныг ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2023 онд ОБЕГ-ын захиалгат 5, төрийн цэргийн байгууллагын 2 судалгааг хийж байна гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.