Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Татварын хэлтсийн ажилчдад галын аюулгүй байдлын тухай хууль, гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож байгаа гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хэрхэн хамгаалах, гал унтраагуур ашиглах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Гал унтраах автомашины жолооч нарын сургалтыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Сэлэнгэ баян сод” ХХК-ийн ажилтнуудад гал түймрийн аюулгүй байдал, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл сэдвээр танхимын сургалт хийж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Баянзүрх хөтөлбөрөөс хамтран бэлтгэсэн сургагч багш нар “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулж байна. Сургагч багш нар 20 удаагийн сургалтад 900 ажилтан, алба хаагч, иргэдийг хамруулан болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, хор уршгийг бууруулах талаар анхан шатны мэдлэг олголоо.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах автомашины жолооч бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж, тусгай зориулалтын автомашин, тээврийн хэрэгсэл ашиглах журам, гал түймэр унтраах журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, тусгай зориулалтын автомашины үндсэн үзүүлэлт, ашиглах заавар зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадварыг дээшлүүллээ.
Завхан аймгийн Онцгой байдлын газраас VII цэцэрлэгийн багш, ажилчид болон бэлтгэл, ахлах бүлгийн сурагчдад газар хөдлөлт , үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаар танхимын сургалтыг зохион байгуулж, барилга байгууламжаас аюулгүйн талбайд гарах дадлага сургуулийг хийлээ.
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас “Чойбалсан хөгжил ОНӨҮГ”-ын ажилтан, албан хаагчдад ой, хээрийн болон объектын гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй ажиллах, галын аюулгүй байдал, газар хөдлөлт сэдвээр танхим болон дадлага хосолсон сургалт зохион байгууллаа.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид айл, өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, иргэдэд заавар зөвлөмж өгч ажиллаж байна. Тус ажлын хүрээнд 41 өрхийн 58 иргэнд “Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гэр хороолол, амины орон сууцанд тавих галын аюулгүй байдлын шаардлага” сэдвээр мэдээлэл хийлээ.
Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Музей сургалт, судалгааны төвд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсрууллаа.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Геодези барилга байгууламжийн газрын ажилтан, албан хаагчдад гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, аврах ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвийн хүрээнд танхимын сургалт зохион байгууллаа.