ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Шүүх шинжилгээний ерөнхий газрын газартай хамтран “Буцалтгүй нэрвэгдэгчидтэй ажиллах үеийн сэтгэл зүйн бэлтгэл” сэдэвт дадлага, сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад алба, салбар, тусгай бүлгүүдийн 40 орчим алба хаагч хамрагдан, буцалтгүй нэрвэгдэгчид /цогцос/-тэй ажиллах үеийн сэтгэл зүйн бэлтгэлжилтийн талаар мэдлэг, мэдээллээ дээшлүүлсэн юм.
Сургалтыг Үндэсний аврах бригадын Эмнэлгийн албаны эмч-сэтгэл зүйчид, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нар удирдан, мэргэжил аргазүйгээр ханган ажилллалаа гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.