Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг “Алтан гадас” одонгоор шагнуулав

viber_image_2023-03-29_20-58-33-488.jpg

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг  Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнууллаа.

Тэрбээр олон улсын таеквондогийн спортоор 1995 оноос хойш 28 дахь жилдээ хичээллэж байна.

Энэ хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 22 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн болсон амжилтыг ийнхүү үнэллээ.

scroll to top