Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

viber_image_2023-03-30_18-37-13-989.jpg

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд сургалтад ашиглах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Төслийн институцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд нийслэл, Орхон, Дорнод, Өмнөговь, Ховд аймгийн “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-ийг тохижуулахад зориулж нийт 73.5 мянган ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байна.

 Тоног төхөөрөмжид төслийн хүрээнд боловсруулсан гамшгийн эрсдэлийн зураглалыг харуулсан 3D газрын зураг, гал түймрийн утаа тархалтыг харуулсан үзүүлэн, барилгын газар хөдлөлтийн хүчитгэлийн макет, үзүүлэх ширээ, дотоод зарлан мэдээллийн систем, өрхийн яаралтай тусламжийн багц болон бусад тоног төхөөрөмж багтсан бөгөөд суурилуулах ажлыг төслийн багаас аймгуудад хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна.

Ингэснээр иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулах, үндэсний болон аймгийн хэмжээний гамшгийн эрсдэлийн зураглалтай танилцах, өөрийн оршин байгаа нутгийн гамшгийн эрсдэлийг ойлгох чадварт суралцах юм.

scroll to top