Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орж, Баянхонгор аймгийн нийт нутгаар 9-12 м/с, Говь-Алтай аймгийн нутгаар Тонхил, Хөхморьт сумдаар 16-22 м/с хүртэл шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг,  Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр хүйтэрч -3-8 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр хүйтэрч -2+3 градус, говь, талын нутгаар +16+21 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +12+17 градус, бусад нутгаар +5+10 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшиж, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, +13+15 градус дулаан байна.

Төлөв байдал:   04.01-ний өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-2-ны өдөр Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар  түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсанУлаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо, “Нарийн нуур”-ын задгайд Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ын 1 тн орчим өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг  38 дугаар хороонд Хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход 226 дугаар байрны хойд талд нурсан барилгын суурин дээр хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Тээвэрчдийн гудамжинд Хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид очиход Төв цэвэрлэх байгууламжийн 40х50 метрийн хэмжээтэй талбайд хог шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр 5 дугаар баг дахь “Х” худалдааны төв Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид очиход нийтийн эзэмшлийн 0.5 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 10 дугаар байр Хогийн цэгт хог шатаж байна гэсэн  дуудлагыг 03.30-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15:59 цагт ангиас гарч 2.5 км замыг туулан 16:02 цагт очиход  тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Шаамар сум Охиндий багийн “Өндөр хайлааст” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 5.5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 1 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Уртынгол багийн Баянзамын 2 дугаар гудамжинд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны 17:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн Ж-ийн 4х5 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, “Цэргийн хотхон” Хог шатаж байна гэсэн  дуудлагыг 03.30-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход “Ш” ХХК-ийн 2х2 метрийн хэмжээтэй хог хаягдлын өрөөнд хог шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 16 дугаар хороонд Амбаар шатаж байна гэсэн  дуудлагыг 03.30-ны өдрийн 17:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн Б-ын 4х5, 3х5 метрийн хэмжээтэй 2 амбаар, 7х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, иргэн Б-ын 2х3, 1.5х2 метрийн хэмжээтэй 2 амбаар, 15 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Алдархаан сум Мандаат  багт Малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ний өдрийн 20:36 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ийн өвөлжөөний газар их хэмжээ /200х400 метр орчим талбайд/-ний малын бууц шатаж байгааг Алдархаан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн 6 хүнтэй хамтран унтраахаар ажиллаж байна. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид очиж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороонд Хогийн цэгт хог шатаж байна гэсэн  дуудлагыг 03.31-ний өдрийн 02:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Боот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 27 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 21:25 цагт цурамд оруулж, 03.30-ны өдрийн 13:30 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагч Г-т хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан. 

Хээрийн түймэр: Дорнод аймаг, Булган сум 3 дугаар багийн “Хашаат” гэдэг газар /аймгйин төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран ажиллаж, мөн өдрийн 15:40 цагт унтрааж, тус сумын Баян-Уул багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 150 га талбай шатсан.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Ерөө сумын мэргэжлийн ангийн алба хаагчид “Б“ ХХК-ийн ажилтан, орон нутгийнхантай хамтран ажиллаж, мөн өдрийн 16:00 цагт унтраасан. Түймэрт тус сумын харьяат малчин О-ийн“Вангуард” загварын суудлын автомашин шатсан. Урьдчилсан байдлаар түймэрт 25 га талбай өртөж шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 19:26 цагт хүлээн авсан. Ерөө сумын мэргэжлийн ангийн алба хаагчид орон нутгийнхантай ажиллаж, мөн өдрийн 19:23 цагт унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 15 га орчим талбай шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.    

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Шаварт суусан: Улаанбаатар хот, Налайх дүүрэг 6 хороо, “Т” амралтын газар 17 зорчигчтой дунд оврын автобус шаварт суусан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход иргэн С-ийн “Коунти” загварын дунд оврын автобус /17 зорчигчтой/ шаварт суусан байсныг 23 минут ажиллаж татан гаргасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top