ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангиас Үндэсний аврах бригадтай хамтран Налайх дүүргийн “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн далд уурхайд аврах ажиллагаа явуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Архангай аймгийн Онцгой байдлын газраас “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ны ажилтан, алба ажилчдад гал түймрийн тухай ойлголт, тохиолдож байгаа гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал унтраагуур ашиглах мөн газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 35 ажилчин хамрагдаж, аюулт үзэгдэл ослоос сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар мэдлэг эзэмшиж гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах дадлагад оролцлоо.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Мера” ХХК-тай хамтран “Тэсрэх бодисны үйлдвэрт гарсан галыг унтраах тактик”-ийн дадлага сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр байгууллагын галын аюулгүй байдал, обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох танхимын сургалтыг зохион байгууллаа.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Байгалийн болон химийн аюулыг үнэлж, мэдээлэх алба, Барилга, хот байгуулалтын алба, Хүн ам, нийгмийн хамгааллын алба, Түлш, эрчим хүчний албаны 50 гаруй томилгоот бүрэлдэхүүнд “Гамшгийн тухай ойлголт”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах” сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд газар хөдлөлтийн гамшгийн үед удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, хохирол багатай даван туулах, гамшгийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны онолын мэдлэгийг олгож, дадлагажуулах команд штабын сургуулийг зохион байгууллаа.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид тус сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал түймэр унтраах тархалтын сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсээс УБТЗ-ын Зүүнхараа дахь холбооны ажилчдад “Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл” сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа.
Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбараас тус сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлье” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа.
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас “Сүх-Индэр” ХХК-тай хамтран гал түймэр, гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх сургалтын бодлого, төлөвлөлтийн дагуу танхимын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгааны алба, Хүнсээр хангах алба, Газар зохион байгуулалтын алба, Улаан загалмайн хорооны удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.