1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгаар цас орж, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр 10-12 м/с хүртэл цасан болон шороон шуурга шуурсан. Бусад цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -5-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -1-6 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар +4+9 градус, бусад нутгаар -2+3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, Өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 5-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 5-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 6-ны өдөр говь, талын нутгаар, 8-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 6-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 7-ны өдрөөс ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -11-16 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан байна.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х14 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 77 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин, 7х8 метрийн хэмжээтэй гарааж шатаж, “Портер” загварын ачааны автомашин галын дөлд хайрагдсан байсныг 36 минут ажиллан тархалтыг зогсоож, 2 цаг задаргаа хийж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 40 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 18:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Баянмөнх” хороолол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Пулсар” загварын суудлын автомашины их бие шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 19:37 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход уул уурхайн тоног төхөөрөмжийн агуулахын цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн 1 дүгээр гудамжинд 04.03-ны өдрийн 20:30 цагийн орчим 1 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:44 цагт хүлээн авсан. Иргэн Э-ын 5 ханатай гэр шатсаныг тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж унтраасан тухай мэдээллийг А аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянбулаг багийн Гандангийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 03:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Мөсөнд цөмөрсөн: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Баянзүрхийн-Ам” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 04:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд тэнхлэгээ хүртэл цөмөрч суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Үер – Шар усны үер: Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн Хужиртын-Адаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 214 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т/ Малчин Б-ын гэр хөрсний шар усанд автсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын харьяат малчин Б-ын 4 ханатай гэр хөрсний шар усанд автсан байсныг 1 цаг 10 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
Бусад цаг агаарын аюулт үзэгдэл, цасанд боогдсон: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Хонгорын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 80 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т Малчин Д-ийнх малтайгаа цасанд боогдсон тухай дуудлагыг 04.03-ний өдөр 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Манхан сумын мэргэжлийн ангийнхан 60 км замыг туулан 14:30 цагт очиход тус сумын харьяат малчин Д-ийнх 100 адуу, 1500 бог малтайгаа цасанд боогдсон байсан тул Ботгон багийн “Хонгорын хөтөл” гэдэг газраас “Ганц мод” гэдэг газрын чиглэлд 25 км-т зам гарган, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг 04.04-ний өдрийн 00:40 цаг хүртэл зохион байгуулж дуусгасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР