Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ын гэрчилгээг сунгах, давтан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иймд дээрх сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд бүртгэнэ. /2 давхар 202 тоот өрөө/
Бүрдүүлэх материал:
- Суралцахыг хүссэн өргөдөл /Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд/
- Гэрчилгээ эх хувиараа (Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтын);
- 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь; /материалыг өөрийн биеэр авч ирнэ/
Жич: 2019-2020 онд зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-д хамрагдсан суралцагсад хамрагдахыг анхаарна уу.
/Сургалтын хугацаанд гарах зардлыг суралцагч өөрөө хариуцна/
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж 6, Онцгой байдлын ерөнхий газрын хашаанд: Гамшиг судлалын үндэсний хүрээлэн Утас: 51-261253, 80180990