Онцгой байдлын ерөнхий газраас МУЗН-тэй хамтран гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий сайн дурын бүлгийг сургах, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Увс, Ховд, Хэнтий, Орхон аймаг болон Төмөр замын улаанзагалмайн дунд шатны хорооны 50 гаруй хүн хамрагдаж байгаа юм.
Энэ сарын 04-07-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтаар газар хөдлөлт, зуд, хүчтэй цасан болон шороон шуурга, аянга цахилгаан, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах бэлэн байдлаа хангах талаар мэдээлэл өгч, сургагч багшаар бэлтгэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.