Завхан аймгийн Онцгой байдлын газраас Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй Худалдаа олон нийт, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газруудад галын аюулгүй байдлын стандарт, норм нормативын баримт бичгийг хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Сүхбаатар суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвийн урд талбайд “Гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас төв номын сангийн ажилтан, алба хаагчдад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгцээ шаардлага, ерөнхий үнэлгээ хийх арга зүй сэдвээр танхимын сургалт хийж, гамшгийн эрсдэлийн түвшинг тодорхойллоо.
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан, алба хаагчдад “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагын эрх, үүрэг хариуцлага, гал унтраагуурын ажиллах зарчим, техник үзүүлэлт, гал гарсан үед авах арга хэмжээ сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь гал түймэр унтраах аврах 66 дугаар анги тус суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Өгөөмөр гавилууд ХХК”-нийн ажилтан, алба хаагчдад гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох дадлага сургалтыг зохион байгууллаа.