Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говь, талын нутгаар +5…+10 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -11…-13 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, талын нутгаар, 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө 0…-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 43 дугаар байрны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байгууллагын аж ахуйн хашаанд 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын 105 дугаар байрны 4 дүгээр давхрын хамгаалалтын хучлага шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Энт багийн “Энтийн-Ундарга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 04.05-ны өдрийн 05:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд Цагдаагийн хэсгийн алба хаагчид “МАN D2066LF01” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 40 минут ажиллаж мөн өдрийн 05:50 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 5 дугаар гудамжны задгайд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 17:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлааст хорооллын 26 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 19:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б /49 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Усжуулах” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 04.04-ний өдрийн 15:40 цагт цурамд оруулж, 16:20 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт хээрийн 2 га талбай өртөж шатсан.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн “Шар модон” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 04.04-ний өдрийн 20:30 цагт цурамд оруулж, 23:20 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт хээрийн 5 га талбай өртөж шатсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Алтан тал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Суудлын автомашин “Онги” голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын очиход “Тоёота Саксийд” загварын суудлын автомашины урд талын 2 дугуй “Онги” голын мөс цөмөрч суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top