Э.Галбадрах: Бүжиг бол нэг төрлийн биеийн тамир. нөгөө талаас сэтгэлзүйн эмч

viber_image_2023-03-24_11-07-13-077.jpg

 “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Онцгой байдлын газрын Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Э.Галбадрах оролцож байна. Тэрбээр Төв аймгийн Сүмбэр суманд төрж, өссөн. ҮБХИС-ийг 2021 онд  Радио техникийн инжинер мэргэжлээр төгсөж, мөн оноос хойш хоёрдахь жилдээ Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байна. Багын бүжиглэх авьяастай. Спортын хэд, хэдэн төрлөөр хичээллэж, чамгүй амжилтуудын эзэн болж, өөрийн хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн яваа залуу үеийн төлөөлөл юм.

– Хүн бүр бүжиглэх дуртай ч сонирхол болгон хөгжүүлж, суралцаж, уралдаан, тэмцээнд өөрийгөө сорих нь цөөхөн гэхэд болно.  Байнгын бэлтгэл сургуулилтаас гадна анхнаасаа сууриа зөв тавих, тууштай байх нь чухал. Түүний хувьд 2008 оноос хойш буюу гуравдугаар ангийн сурагч байхдаа үндэсний болон латин америкийн бүжгээр хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш 15 жил тасралтгүй тэмцээн, уралдаанд оролцож байна.

-Хичээллэж эхэлснээс хойш бүс, улсын тэмцээнээс 30 гаруй алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Онцолбол, 2008, 2013 оны “Яргуй” урлагийн их наадмын хамтлаг бүжгийн төрлөөр алт, 2014 оны улсын аварга шалгаруулах  “Хүүхдийн урлагийн их наадмын” хамтлаг бүжгийн төрлөөс хүрэл медальтай.

Бүжиг бол нэг төрлийн биеийн тамир. Нөгөө талаас сэтгэлзүйн эмч. Сахилга баттай байх, багаар ажиллах ур чадварыг эзэмшүүлдэг давуу талтай.  Эмэгтэй, эрэгтэй хүн  гараасаа бариад, хоорондоо харилцаа үүсгээд бүжиглэхээс эхлээд л харилцан бие биенээ хүндэлж, ойлгож эхэлдэг. Энэ нь эсрэг хүйстэнээ хүндлэн дээдлэхэд хамгийн том тулгуур болгож өгдөг гэж ойлгодог.

-Түүний хамгийн том тайз “Солонго-2020” олон улсын тэмцээн. Тус тэмцээнээс латин америк бүжгийн төрөлд алт,  үндэсний бүжгийн төрөлд хүрэл медалийг хүртсэн.

-Судалгаагаар батлагдсан нэг зүйл бий. Энэ нь гудамжинд гараад хэн ч хоёр километр гүйж чаддаггүй. Гэтэл бүжиглэхэд хоёр километр хангалттай гүйдэг байх жишээтэй. Нэг минутад 128 алхам хийсэн байдаг. Нэг аяыг гурван минутаар тооцвол хамгийн багадаа 360 гаруй алхдаг гэсэн үг. Дуртай зүйлээ сурангаа эрүүл мэнддээ анхаарах боломжтой байдаг.

-Мөн сагсан бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг. Энэ чиглэлээр аймаг, бүс, улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээн, уралдаанд тогтмол амжилттай оролцож байна. Тухайлбал, 2022 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2022, 2023 оны аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Марш тактик” тусгай бэлтгэлийн шилдэг тасаг шалгаруулах тэмцэнээс мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top