Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн удирдлага, холбогдох инженерүүдтэй хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сургуулийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сургуулийн үеийн холбоо зохион байгуулалтын төлөвлөлт болоод анхаарах шаардлагатай зарим асуудлын талаар чиглэл өглөө.
Мөн гамшгийн үед төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын харилцан ажиллагааны холбоо зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.