Нэг. Объектын гал түймрийн нөхцөл байдал
Улсын хэмжээнд 521 удаагийн объектын гал түймэр гарч, 1,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн 8 хүн нас барж, 1 хүн түлэгдэж гэмтэн, 307 гэр орон сууц, 47 байшин барилга, 58 машин техник шатсан байна.
Гал түймрийн аюулаас 220 хүний амь бие, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 2,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 21,7 хувиарөсч, учирсан хохирлын хэмжээ 55,8 хувиар буурсан байна.
Гарсан гал түймрийг өмчийн хэлбэрээр ангилж үзвэл төрийн өмчид нийт гал түймрийн 18,4 хувь буюу 96 гал түймэр, аж ахуйн нэгж, байгууллагын өмчид 7,1 хувь буюу 37 гал түймэр, хувийн өмчид 74,3 хувь буюу 387 гал түймэр, хамтын болон гадаад улсын өмчид 0,2 хувь буюу 1 гал түймэр гарчээ.
Нийслэл хотод нийт 392 удаагийн гал түймэр гарч, 567,8 сая төгрөгийн хохирол, орон нутагт 129 удаагийн гал түймэр гарч, 956,2 сая төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
Энэ хугацаанд 1988 байгууллага, аж ахуйн нэгж, 28040 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 14457 зөрчил дутагдал илрүүлэн, 4020 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 592 заавал биелүүлэх албан шаардлага, 550 мэдэгдэл, 76 танилцуулга, 58 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 28 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 13,1 сая төгрөгөөр торгож, 167 удаа галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт 155 удаа, дадлага 134 удаа, хэвлэл мэдээллээр 398 удаа сурталчлан зохион байгуулсан байна.
Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 54,1 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн танилцуулга 46,2 хувь, гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал 12,9 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль 19,6 хувиар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал 2,7 дахин өсч, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 17,7 хувь, объектын тоо 1,8 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 38,1 хувь, арилгуулсан байдал 40,9 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 14,5 хувь, мэдэгдэл 19,6 хувь, дүгнэлт 3,3 хувь, танилцуулга 2 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 6,6 хувиар тус тус буурсан байна.
Шинээр баригдах барилга байгууламжийн 63 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан 6,05саятөгрөгийг Сангийн яамны тэмдэгтийн хураамжийн дансанд оруулсан.
Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 69 удаа ажилласан.
Гурав. Гал түймэр унтраасан талаар
Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги 01 дүгээр сард гал түймрийн 482 дуудлага хүлээн авсàнаас 311 удаагийн дээр гал түймэр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 289 удаа, 2 тасгийн хүчээр 21 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 1 удаа, үүнээс 206 гал түймрийг 30 минутанд, 68 гал түймрийг 30-60 минутанд, 37 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 759.8 тн ус, 257.5 литр хөөс, 10299.35 литр шатахуун зарцуулжээ.
Аврах, гал унтраах ангиудаас тактикийн сургууль 2, салааны тархалтын сургууль 169, өдөр тутмын дасгал сургууль 1499, мэргэжлийн чиглэлээр 391, албаны чиглэлээр 260 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 23049 хүнийг хамруулсан байна.
125 гал унтраах шуурхай төлөвлөгөө, 120 шуурхай картад баяжилт хийн тодотгож гал унтраах дасгалын нормчлолоор давхардсан тоогоор онц 433, сайн 726 дунд 400, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 395, сайн 715, дунд 541, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 337, сайн 640, дунд 518, гал түймэр унтраах дүрмээр онц 430, сайн 744, дунд 572 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.
Аймаг орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах нийт 49 гал унтраах ангиас 2014 оны 01 дүгээр сард ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн ажил үүргийн гүйцэтгэл, өгсөн үүрэг даалгавар, нэгдсэн удирдамжит арга хэмжээнд хийсэн ажлын тайланг үндэслэн дүгнэхэд 35 анги “В, 13 анги “С” 1 анги “D” үнэлгээтэй дүгнэгдлээ.
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР