Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говь, талын нутгаар +5…+10 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. +2…+4 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 08:03 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход /эзэнгүй/ 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун хайрханы 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр  баг, 1 дүгээр хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 14:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Атлас” загварын ачааны автомашин шатаж байсныг 13 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай баг  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төв/-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 28 минут ажиллан унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, Фермийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 22:15  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 17х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 03:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, Найрамдалын 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг чиход иргэн Ц-ийн 6 ханатай гэр, иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 52 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд баг, “4 дүгээр зөрлөг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 26 км, сумын төвөөс зүүн зүгт 15  км/-т боржин чулууны үйлдвэрийн ажилтан Э, 04.01-ний өдрийн 06:00 цагийн орчим  тухайн үйлдвэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Э /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр 04.06-ны өдрийн 07:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top