“Цахим ашиглалт ба сургалт, сурталчилгааны ажлын зохион байгуулалт” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна

viber_image_2023-04-06_10-17-31-209.jpg

 ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, сургагч багш нарын “Цахим ашиглалт ба сургалт, сурталчилгааны ажлын зохион байгуулалт” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, цаашид анхаарч ажиллах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, сургагч багш нарын 50 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Сургалтаар олон нийттэй харилцах ёс зүй, хандлага, сурталчилгаа түүний үр нөлөө, төрийн албан хаагчийн ёс зүй, мэдээлэл харилцааны чиг хандлага ба сошиал медиаг хэрхэн ашиглах, мэдээ, мэдээлэл бэлтгэхэд анхаарах асуудал, цахим сайтын ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top