“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төсөл нь үндэсний болон орон нутаг, салбарын түвшний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглал боловсруулах;үнэлгээний үр дүнд үндэслэн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг хөгжлийн бодлого төлөвлөлт, орон нутаг, салбарын онцлогтой уялдуулан боловсруулах;гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратеги, даатгалын хуулийн төслийг боловсруулах; институцын чадавхыг бэхжүүлэх гэсэн 4 үндсэн зорилтын хүрээнд хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратегийг улсын нөхцөл, онцлогт тохируулан, суурь судалгаа, олон улсын туршлага, ололт амжилтад тулгуурлан бололвсруулж, судалгааны үр дүнгийн талаар холбогдох яам, агентлагийн төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Гамшгийн эрсдэлийн стратегийн төслийг боловсруулан хэрэгжүүлсэнээр гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн оролцоо, хувь нэмэр нэмэгдэх ихээхэн чухал ач холбогдолтой юм.