Истанбулд таван давхар байшин нуржээ

featured_image_20230407143237.jpeg

Туркийн Истанбул хотын төвд таван давхар орон сууцны барилга нуржээ.

Тус хотын төвийн Каракёй дүүрэгт байрладаг байшин пүрэв гарагийн өглөө нурж эхэлсэн ба орон нутгийн цагаар 15.00 цаг гэхэд бүхлээрээ нурж, гудамжийг тэр чигт нь тоосоор хучсан байна. DHA агентлагийн мэдээлснээр, барилгад засварын ажил хийж байжээ. Барилга нурж эхэлсэн даруйд трамвайн хөдөлгөөнийг зогсоож, гудамжийг хэсэгчлэх хаасан байна.

Истанбул хотын Соёлын үнэт зүйлсийн газрын тэргүүн Октай Озелийн мэдээлснээр, 2015 онд тус барилгын сэргээн засварлах зөвшөөрөл олгосон ч эзэн нь засвар хийгээгүй байна.

scroll to top