ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгууллаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2023/04/3D9DC3D4-2D83-4E2A-BC8D-6FE1D2B9BA00-1024x683.jpeg)
Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 40 орчим алба хаагч хамрагдаж, 156 удаагийн шүхрийн буултыг хийлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.