Баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

J1A0970.jpg

Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд эрэгтэй 15 баг оролцсноос алтан медалийг ХХЕГ-ын баг тамирчид, мөнгөн медалийг ЦЕГ-ын баг тамирчид, хүрэл медалийг ОБЕГ-ын баг тамирчид хүртлээ.

Харин эмэгтэй 10 баг оролцсноос ХХЕГ-ын баг тамирчид алт, ОБЕГ-ын баг тамирчид мөнгө, ШШГЕГ-ын баг тамирчид хүрэл медалийн эзэн боллоо.

Түүнчлэн Шилдэг хамгаалагчаар ОБЕГ-ын тамирчин, дэслэгч Ө.Энхжаргал шалгарсан юм.

scroll to top