Аюулт, үзэгдэл ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдэж, 16 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

Untitled.jpg

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт  буюу энэ сарын 03-09-ний өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын 7, ой, хээрийн болон объектын гал түймрийн 77 буюу  нийт 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 16  иргэний амь насыг авран хамгаалсан юм.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Тарагт, Увс аймгийн Баруунтуруун сум, нийслэлийн Налайх дүүрэгт 16 зорчигчтой 3 автомашин цас, мөсөнд суусан дуудлагаар ажиллаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top