Марсельд орон сууц нурж, 10 хүн нурангид дарагджээ

230409084708-02-marseille-france-building-collapse-0409-810x500-1.jpg

Францын боомт хот Марсельд өчигдөр /2023.04.09/ орон сууцны байшин нурж, 10 хүн нурангид дарагджээ. 10 хүний хоёрынх нь цогцос олдсон боловч найм нь сураггүй хэвээр байна. Ням гаригт орон нутгийн цагаар 12:30 минутын үед хүчтэй дэлбэрэх чимээ сонсогдож, байшин нурсан. Албаныхан аврах ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж байна. Ахуйн хийн дэлбэрсний улмаас байшин нурсан байж магадгүй. Эргэн тойрны 30 орчим барилга гээд ослын газраас нийт 179 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Байшин нурсны дараа гал гарсан. Аврагчид галыг унтраахаар ажиллаж буй бөгөөд амьд үлдсэн хүн байлаа гэхэд гал, уснаас болж нас барсан байж магадгүй гэж үзэж байна. Хохирогчдод туслах зорилгоор 100 мянган еврогийн санхүүжилтийг бүс нутгийн эрх баригчид төсөвлөжээ.

Марсель дахь Ноайллес дүүрэгт 2018 онд мөн дэлбэрэлтээр байшин нурж байв. Тухайн үед дөрвөн хүн нас баржээ.

Эх сурвалж: news.mn

scroll to top