Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

images.jpg

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор  Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газрын алба хаагчид хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүл хяналтын бүрэлдэхүүн нийслэлийн 5 дүүргийн 72 чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  “Union building” оффис цогцолборт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Ерөө сумын цэцэрлэг, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Ерөө салбарын ажилтан, албан хаагчдад “Газар хөдлөлт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас  Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд хамтран Сайншанд сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг олон нийтийн оролцоотойгоор үнэлэх ажлыг эхлүүллээ. Үнэлгээний ажлын хэсэгт тус сумын төрийн алба хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, ахмад настан нийт 30 иргэн оролцож байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас  Цагааннуур тосгонд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүллээ.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын азар, хэлтэс, нэгжийн алба хаагчид 04 дүгээр сарын 10-ны өдрөөс дулааны хувцсанд шилжиж, нэгдсэн үзлэгийг зохион байгууллаа.

Завхан аймгийн Онцгой байдлын газрын “Эцэг эхийн зөвлөл”-өөс санаачлан алба хаагчдыг соён гэгээрүүлэх, гэр бүлийн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлийн тухай хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Гэл бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран  сургалт зохион байгууллаа.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг Батноров суманд  зохион байгуулж,  сумын мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлж, гамшгаас хамгаалах мэдлэг олголоо.

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит” ХХК-ийн ажилтан, алба хаагчдад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх гамшгийн үеийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах дадлага эзэмшүүлэх танхимын сургалтыг зохион байгууллаа.

scroll to top