“Аюулгүй Арктик 2023” салбар хоорондын туршилт судалгааны ажилд оролцлоо

339025078_556793923230743_9032813036848556914_n.jpg

 ОХУ-ын Санкт-Петербург хотын Гал эсэргүүцэх албаны их сургуулийн IV дамжааны сонсогч, дэд ахлагч Э.Эрин, III дамжааны сонсогч, дэд ахлагч Н.Нуртилек нар Мурманск хотноо зохион байгуулагдсан “Аюулгүй Арктик 2023” салбар хоорондын туршилт судалгааны ажилд сургууль болон Монгол Улсаа төлөөлөн “Зочин-ажиглагч”-аар оролцлоо.

Тус үйл ажиллагааны хүрээнд Арктикийн бүсэд онцгой байдлын үед авах арга хэмжээний 16 хувилбар боловсруулагдаж, 120 орчим туршилт судалгааны ажлууд хийгдсэн байна.

 Мөн Евро-Азийн бүс нутгийн улс орнууд болон Африк, Латин Америкийн улс орнуудын 40 гаруй төлөөлөгч, ОХУ-ын Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх төрийн нэгдсэн системийн 3.5 мянган мэргэжилтэн, 650 нэгж техник, тоног төхөөрөмжтэйгээр тус арга хэмжээнд оролцжээ гэж Онцгой байдлын еөрнхий газраас мэдээллээ.

scroll to top