Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

106488b22dc1426307e87e52186fd26c.jpg

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Сүмбэр сумын I сургуулийн багш, ажилчдад “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас, Эрүүл мэндийн газрын ажилтан, албан хаагчдад, гал түймрийн тухай ойлголт, галын хор, гал унтраах багаж зэвсэглэмж ашиглах, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвийн хүрээнд танхимын болон цахим сургалтыг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Г.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Хүдэр, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн сум, Бугант тосгонд ажиллалаа. Тус ажлын хэсэг өнөөдөр  Ерөө суманд ажиллаж байна.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсээс Мөст, Цэцэг, Алтай, Үенч сумдын төрийн алба хаагч, иргэдэд Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг зохион байгуулж, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүллээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангиас сумын Засаг даргын тамгын газартай хамтран сумын айл өрхүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх  заавар зөвлөмжийг хүргэн ажиллалаа.

Булган аймгийн Онцгой байдлын газраас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Спортын дунд сургуульд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсрууллаа.

Төв аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор “Машинаас дугуй руу” уриалгыг хэрэгжүүлж, дугуйн зогсоолтой боллоо.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Наран их дэлгүүр“ ХХК-ийн ажилтан, алба хаагчдад газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг зохион байгууллаа.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, аюул, өртөнги, эмзэг байдал, чадавхийн талаар сургалт зохион байгууллаа.

scroll to top