1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар 10-19 м/с шороон шуурга, Дорнод аймгийн Халхгол сумын нутгаар цас орж, 15-20 м/с хүртэл цасан шуурга шуурсан. Бусад аймгуудын нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 8-13 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтайн уулархаг нутгаар -2+3 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +1+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +5+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16+21 градус, бусад нутгаар +9+14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, +10+12 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-ны төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-ны өдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-ны өдөр нутгийн зарим газраар 13-15 м/с, 14-ний өдөр Алтайн уулархаг нутаг, 15, 16-ны өдөр ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус хүйтэн, өдөртөө -4+1 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2-3 градус хүйтэн, өдөртөө +9+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +5+10 градус дулаан байна. 14-ний өдөр нутгийн баруун хагаст, 15-ны өдрөөс ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 10:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн задгай “Түшиг” барааны дэлгүүр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 04.11-ний 13:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 4х8 метрийн хэмжээтэй “Түшиг” барааны дэлгүүрийн дотор талын хана, таазны хэсэг хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн ”Хайлааст” хорооллын 5 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 13:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 6 метрийн урттай хашаа шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 49 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн 3х4 метр хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан баг дахь “Сайхан төгөл” амралтын газар өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал оүймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын амралтын 2 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ханбогд” хороолол хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 22:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн “Бумбатын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 06:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ой, хээрийн түймэр – Хээрийн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн Хуурай-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Түймрийг 04.10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулсан. 04.11-ний өдрийн байдлаар Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын ажилтнууд “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу ДЦГ”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын мэргэжлийн ангийнхан, Хангал сумын Хялганат тосгоныхон 4 хэсэгт хуваагдан цурам доторхийг цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. (Түймрийн голомтод цаг агаар тогтуун байна)
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тухайн хээрийн түймэр нь 04.09-ний өдрийн 03:54 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн хөндий” гэдэг газраар Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт тархан шатсан. 04.11-ний өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан ОБЕГ, Үндэсний аврах бригад, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын болон Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 303, 065 дугаар ангийн 4 алба хаагч, 1 нисдэг тэрэг, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ажиллаж, 04.11-ний өдрийн 12:16 цагт түймрийг цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Байшинт багийн “Нүцгэн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс урд зүгт 29 км-т/Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Бөхмөрөн сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 04.10-ны өдрийн 09:25 цагт түймрийг цурамд оруулж, 04.11-ний өдрийн 14:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 100 га талбай шатсан.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Найман хашаатын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн зүгт 125 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 10:01 цагт авсан. Хилийн цэргийн 0132 ангийн “Цагаан нуур” заставын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж мөн өдрийн 14:00 цагт цурамд оруулж, 16:10 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 4000 га талбай шатсан.
Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн хойд зүгт 112 км-т, сумын төвөөс урд зүгт 18 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 10:50 цагт авсан. Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 11:30 цагт түймрийг цурамд оруулж, 13:05 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Урьдчилсан байдлаар түймэрт 300 га талбай шатсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Далай булаг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан сумын мэргэжлийн ангийнхан, “Бадмаараг хаш”, Андын-Илч ХХК, “Өгөөмөр” ХХК-ийн ажилтнууд ажиллаж мөн өдрийн 21:30 цагт цурамд оруулж, 22:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 9000 га талбай шатсан.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Эрээн дэс” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 16:43 цагт авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн Хилийн цэргийн 0132 дугаар ангийн “Хавиргын застав”-ын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 23:40 цагт түймрийг цурамд оруулж, 04.12-ны өдрийн 01:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 8000 га талбай шатсан.
4.Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол:
Автозамын тээврийн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6 дугаар хороолол, 4 замын уулзвар гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн П-ийн “Хонда-Инсайт” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Хонда-Инсайт” загварын суудлын автомашины зорчигч С /26 настай, эмэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдсан байсныг Холматро-ийн задаргааны багаж ашиглан 6 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Ялдамхай гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин П нь 04.11-ний өдрийн 05:30 цагт малаа хариулахаар морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 09:44 цагт авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин П /55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, аврах ажиллагааг 04.11-ний өдрийн 10:25 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 13:20 цагт гэрээс нь хойд үгт 5 км-т Халхгол сумын Ялалт багийн “Тогоот” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
5.Ус цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл:
Салхи, шуурга – Шороон шуурга: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн “Хаяагийн гол” хорооллын 6 дугаар гудамжинд 04.09-ний өдрийн 15:00 цагийн орчим 18-20 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.11-ний өдрийн 20:54 цагт хүлээн авсан. Шуурганд иргэн Х-ийн 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг тухайн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР