Гамшгаас хамгаалах команд штабын сургууль бэлэн байдлын үзлэг, штабын дадлагаар үргэлжилж байна

viber_image_2023-04-12_11-03-06-077.jpg

Говь-Алтай аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг  07:00 цагт “Цуглар” дохиогоор ажиллууллаа.

Аймгийн Онцгой комисс,  гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, 32 мэргэжлийн анги, хуулийн этгээдийн 2066 алба хаагчийн гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдал, хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, жагсаалын жигдрэлтийн үзлэг шалгалтыг зохион байгуулсан юм.

Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбатад газар хөдлөлтийн хор уршгийг арилгах эхний цагийн байдлыг гардуулснаар удирдах бүрэлдэхүүний штабын дадлага эхэллээ.

Тус аймагт 2017 онд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулснаас хойш зургаан жилийн дараа команд штабын сургууль болж байна.

Мөн энэхүү сургууль нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах  “Стратегийн команд штабын сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд явагдаж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top