Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

tug-6phduxf1hzzifd02ptd6fe6hr5l2cyou8bwhsoxs6yo-6t2tq3hed4tyd7hd4urnrcm1x1hn7iywdznndu8ela8-788bk05cswdxiqj8gv11z54af3kfekej6jvibzflagw.jpg

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Зэвсэгт хүчний 168 дугаар ангийн тусгай салбарын алба хаагчдад тохиолдож байгаа гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал унтраагуур ашиглах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох танхимын сургалтыг зохион байгууллаа.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Жаргалант сумын 3, 14 дүгээр цэцэрлэгүүдийн ахлах, дунд бүлгийн 100 гаруй хүүхдүүд “Аврагч мазаалай” зөвлөмжийг танилцуулж, байгууллагын үйл ажиллагаа, гал унтраах автомашины талаар мэдээлэл өглөө.

Завхан аймгийн Онцгой байдлын газраас 24 сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагчид хамарсан нийт 62 албан тушаалтанд сум орон нутгийн түвшинд ой, хээрийг түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч, мэдээлэл хийлээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс хачгийн идэвхжилийн улирал эхэлсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, хачигт халдварын эсрэг анхан болон давтан тунгийн дархлаажуулалт хийлээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын  газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн  алба хаагчид Ерөө сумын ЗДТГ-ын ажилтнуудтай хамтран 427 цэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, гал түймэр гарах эрсдэл бүхий 1625 зөрчлийг илрүүлэн, зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын  олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр   хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэдийг хамруулан олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж байна.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  “Ариг” банкны төв оффиссын ажилчдад гамшгийн эрсдэлийн үнэлгээний аргачлал сэдвээр танхимын сургалт зохион байгуулж, эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийн, төлөвлөгөөг боловсрууллаа.

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангиас  “Петровис ХХК”-ийн ажилтан, алба хаагчдад гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох дадлага сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Баянгол зочид буудал, рестораны ажилчдад “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ”, “Галын аюулаас урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

scroll to top