Японы баруун өмнөд бүс нутгийг хүчтэй шороон шуурга нөмөрчээ

6436591e9fb15.jpeg

Монгол, Хятадаас ирсэн хүчтэй шороон шуурга лхагва гарагт Японы баруун өмнөд бүс нутгийг нөмөрчээ. Энэ тухай тус улсын Цаг уурын үндэсний газраас мэдээлсэн байна.

Шиманэ, Фүкүока, Нагасаки, Ямагүчи, Тоттори, Сага зэрэг хэд хэдэн мужид үзэгдэх орчин эрс муудсан тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг жолооч нарт анхааруулж байна.

Түүнчлэн эдгээр бүс нутгийн оршин суугчдад тагтан дээр хувцас хатаахгүй байх, гэрээсээ гарахдаа амны хаалт зүүж, хүүхдүүдээ мөн гадаа тоглуулахгүй байхыг зөвлөжээ. 

Ойрын өдрүүдэд Японы үндсэндээ бүх нутаг дэвсгэрийг шороон үүл бүрхэж магадгүй гэж цаг уурчид мэдээлж байна. Тус улсын нийслэл Токиод одоогоор хүчтэй салхи шуурч байгаа ч агаар шороо тоосжилтгүй байгаа аж. 

scroll to top