1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хөвсгөл, Завхан,аймгуудад цас орсон. Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймгуудад 13-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Өнөөдөр Дархан-Уул, Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Булганы зүүн өмнөд, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15, 16,17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас ихэнх нутгаар дулаарч,Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, “Оюу эрин цогцолбор” сургуулийн зүүн талд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход задгай газарт 0.8 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 10А дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 2х2 метрийн хэмжээтэй зооринд хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн 8 дугаар хэсгийн 2 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 5 метр хашаа, 5х6 метрийн хэмжээтэй өвөлжөө, 5х4 метрийн хэмжээтэй тахианы байр, хураалттай 1 тн өвс шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 7 дугаар гудамжинд хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 13:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын хашаанд хураалттай байсан /0.2 тн/ аргал шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Норд Бенз” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн “Хуурай-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 110 км/-т Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу ДЦГ”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Хутаг-Өндөр сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 04.10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулж, 04.12-ны өдрийн 17:50 цагт бүрэн унтраасан. Түймэрт 3252 га ой, хээрийн талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. 04.09-ний өдрийн 03:54 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн хөндий” гэдэг газраар Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт тархан шатсан. 04.11-ний өдрийн 12:16 цагт түймрийг цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Араатын-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 275 км, сумын төвөөс баруун урд зүгт 55 км/-т, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 04.12-ны өдрийн 20:06 цагт түймрийг цурамд оруулж, 21:47 цагт бүрэн унтраасан. Түймэрт 6000 га хээрийн талбай өртөж шатсан.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багийн Улаан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т, Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 15 минут ажиллаж 16:00 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Түймэрт 15 га хээрийн талбай өртөж шатсан.
4.Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг “Тэди” худалдааны төв 4 давхар барилгын дээвэр дээрээс эрэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дархан-Уул аймгийн иргэн Э /26 настай, эрэгтэй/ 4 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг 37 минут ажиллаж эсэн мэнд буулган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
5.Ус цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл:
Салхи, шуурга – Шороон шуурга: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн “Дунд хөх хүрэм толгой” гэдэг газар 04.10-ны өдрийн 07:00-08:00 цагийн орчим 20 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Шуурганд иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг 2 дугаар багийн “Муруй” гэдэг газар 04.10-ны өдрийн 12:00 цагийн орчим 21 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Шуурганд малчин Ө-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн “Өлзий” хороолол 04.10-ны өдрийн 13:00 цагийн орчим 19 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан.Шуурганд иргэн Б-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн “Зэрэглээ” гэдэг газар 04.10-ны өдрийн 12:00 цагийн орчим 32 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Шуурганд малчин Б-ийн 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР