Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл Дорноговь аймгийн Сайншанд, Хатанбулаг, Иххэт суманд хэрэгжиж байна.
Энэ хүрээнд Хатанбулаг сумын удирдлага, төрийн алба хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, ахмад настны төлөөлөл бүхий нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус суманд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.
Хоёр өдөр үргэлжилсэн сургалт, үнэлгээний үр дүн, тайланд тургуурлан “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлсон юм.