Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын лаборатори I сургуулийн багш, ажилчдад “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах” сэдвийн хүрээнд гал түймрийн шалтгаан нөхцөл, гал унтраагуурын ажиллах зарчим, техник үзүүлэлт, гал гарсан үед авах арга хэмжээний талаар танхимын сургалтыг зохион байгууллаа.
Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Шанх транс” ХХК, “Ложистик” ХХК-ийн ажилтан, алба хаагчдад сургалт зохион байгууллаа.
Дундговь аймгийн Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах алба, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Баянцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажлыг зохицуулах зөвлөл, ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулсан “Бид Z хөвгүүд” нэгдсэн зөвлөгөөний үеэр гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхимын сургалтыг зохион байгууллаа.
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн орон тоон бус Галын салаанд болон байнгын бие бүрэлдэхүүнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр гарсан үед хэрхэн ажиллах, бэлтгэл бэлэн байдлаа хангах чиглэлээр танхимын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох нэгдүгээр үе шатны шалгалтыг Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас Хэрлэн сумын 4,6 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагчдад “Газар хөдлөлт”-ийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Аврагч мазаалайн зөвлөмж”-өөр хичээл, дуурайлган үзүүлэх дадлага сургуулилтыг хийлээ.
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд 8 дугаар хороонд иргэдийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, эрсдэл эмзэг байдлыг тодорхойлон, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Дулааны хоёрдугаар цахилгаан станцын 187 ажилтан, албан хаагчдад “Газар хөдлөлт болон Галын аюулаас урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд 12 дугаар хороонд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж байна
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 44 дүгээр сургуулийн бага ангийн сурагчдад “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед авах арга хэмжээ” сэдвээр сургалт дадлагыг зохион байгууллаа. Дадлага, сургуулийг “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан явууллаа.