Говь-Алтай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа

340840441_915573159764572_6010835374502061237_n.jpg

Монгол улсын Шадар сайдын Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургууль “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээ, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд 4 үе шаттай явагдаж, удирдах бүрэлдэхүүн гамшгийн үед ажиллах ур чадвараа дээшлүүлж, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотголоо.

Аймгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах 11 алба, мэргэжлийн 32 анги, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 2066 алба хаагч бэлэн байдлын үзлэгт, “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт удирдах бүрэлдэхүүний сургалтад танхим болон цахимаар 385, штабын дадлагад 190 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдсан юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд тус аймгийн удирдах бүрэлдэхүүнийг идэвх санаачлагатай оролцож, хамтран ажилласныг онцлон, дадлага сургуулийг 92.5 буюу “А” үнэлгээтэй дүгнэлээ.

scroll to top