“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх давтан сургалт”-ыг зохион байгуулж байна

IMG_1170.jpg

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх  давтан сургалт”-ыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулж байгаа тус сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 41 ажилтан, алба хаагч хамрагдаж байна.

Сургалтаар гал түймэр, барилга, гамшиг, уул уурхай, химийн эрсдэл сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, барилгын материалын хийц бүтээцэд бат бэхийн хэмжилт хийх дадлага ажлыг хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

scroll to top