Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

images.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 43 дугаар ангийн алба хаагчид утаажилттай орчинд хайгуул хийх дадлага сургуулийг  Улиастай сумын Өлзийт багт байрлах хуучин барилгыг түшиглэн зохион байгууллаа.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас Жинст суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабыын дадлага, сургуулийг зохион байгуулж, ослын үеийн удирдлагын систем, штабын дадлага, эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, үүсч болзошгүй гамшгийн төрлөөр цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгалах мэдлэг, мэдээллийг дээшлүүллээ.

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Иххэт суманд  зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хүн нэг бүрийн хээрийн үүргэвчний бэлтгэл, бэлэн байдал, жагсаалын жигдрэлтийг шалгаснаар эхэллээ.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдад гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Архигүй, тамхигүй, авлигагүй” спортын 3 төрөлт тэмцээний сагсан бөмбөг, ажлын байрны дасгал гэсэн төрлүүдэд оролцож, тус тус тэргүүн байр эзэллээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас  Политехникийн коллежийн ахлах ангийн сурагчдад аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг зохион байгууллаа.  Сургалтаар гал түймрийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжийн ашиглалт, хадгалалт, гал гарсан үед хэрхэн дуудлага, мэдээлэл өгөх тухай заавар зөвлөмжийг хүргэж,  гамшгийн эрсдэлийг бууруулах “Боосай карт”-аар тоглож, сурагчид мэдлэгээ бататгасан юм.

scroll to top