Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд яам, агентлагийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын уулзалтыг зохион байгуулж, гамшгийн үед хэвлэл мэдээллийн байгууллагын харилцан ажиллагааны зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцсон юм.
Мөн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг сургуулийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, анхаарах шаардлагатай зарим асуудлын талаар чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.