Ажлын хэсэг Архангай аймагт ажиллав

IMG_9544.jpeg

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ Онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилт, хаваржилтад бэлтгэсэн байдал, хүндэрсэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч ажилласан талаар болон шороон шуурганд өртсөн өрхүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлсэн талаар мэдээлэл сонссон юм.

Хурлын төгсгөлд хурандаа Ц.Баярхүү, “Вакцины хүрэлцээ хангамжийн тал дээр онцгой анхаарч, холбогдох яамтай хамтран дэмжин ажиллах, малын сэг зэм устгах ажилд анхаарч, цуглуулж устган халдваргүйжүүлэлт хийх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах чиглэл өглөө.

scroll to top